Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Ташааг яаж ажиллуулах вэ?

Тодорхойлолт: Латины ташааны хөдөлгөөн бол өвдгийг ээлжлэн нугалах ба эгцлэх үйлдлээс бий болох ташааг сээр нурууг тойруулан эргүүлэх хөдөлгөөн юм.
 
Хэрвээ чи ташааны "зөв" хөдөлгөөнийг хүсч байгаа бол чи нэг өвдгийг эгцэлж нөгөөг нугалах болно.

Бүдүүвч зурагт нэгэн эмэгтэй өөрийн баруун өвдгөө эгцээр үлдээж, зүүн өвдгөө нугалсан байна. Ташаанууд ба их биеийн байрлал нь:
 
Зүүн өвдгөө нугалсан учраас зүүн ташаа баруун ташаанаас доор байна. (B) шугам бүсэлхийн шугамын үүсгэх өнцгийг дүрсэлнэ.
 
Гэсэн хэдий боловч мөрний шугам (A) тэгш хэвээр байна. Их биеийн талууд ижил тэнцүү биш зүүн тал урт сунасан, баруун тал богиноссон байна.
 
(C) шугам ташааны цагийн зүүний дагуух эргэлтийг үзүүлнэ. Энэ эргэлт нь шулуун өвдөг талын ташааг арагш, нугарсан өвдөг талын ташааг урагш түлхсэний үр дүнд үүснэ.
 
Одоо чи ташааны хөдөлгөөний өөр өөр хэмжээсүүд ашиглагдаж байгаа тухай ямар нэг ойлголттой боллоо. Ташаа нэг талаас нөгөө тал руу ялимгүй шилжинэ. Тэд хөдөлгөөний бүх хэмжээсийг ашиглана. Нугарсан өвдөгний дээрх ташаа урагш ба доош эргэж, шулуун хөлийн дээрх ташаа дээш ба арагш эргэнэ.

Үзсэн: 1368  |  2 0

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!